Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн газрын дарга н.Батсүхийг үүрэгт ажлаа нь чөлөөлсөн. Улмаар  түүний оронд БСШУ-ны сайдын зөвлөх М.Найданхүү гэгчийг томилсон байна. Ингэхдээ ямар нэгэн сонгон шалгаруулалт хийгдээгүй бөгөөд АТГ-аас ашиг сонихрлын зөрчилгүй гэсэн бичиг нь ирээгүй байхад үүрэгт ажилдаа нь оржээ. Түүнийг уг албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тогтоолгох албан бичиг уржигдар АТГ-т очсон бөгөөд уг албан бичгийн хариу одоогоор гараагүйг эх сурвалж мэдээлж байна.

М.Найданхүү үүрэгт ажлаа аваад шууд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн газрын дэд даргыг халж, орны хүнийг нь томилсон байна. 

Үүнээс гадна М.Найданхүү гэгч нь ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн байж болзошгүй гэх мэдээлэл байна. Тодруулбал уг хүрээлэнгийн дарга асан, өдгөө тус газрын зөвлөх Минжиддорж нь М.Найданхүүгийн төрсөн эцэг нь юм байна. Ингэснээр аав хүү хоёр нэг байгууллагад ажиллаж байгаа гэсэн үг юм.

Минжиддорж нь тус хүрээлэнгийн газрыг хувьдаа өмчилж авсан нэгэн бөгөөд тухайн газарт нь  хүү болох Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн газрын одоогийн дарга М.Найданхүү нь хаус барьж өгөх гэж байгаа, өмнөх захирлууд ч гэсэн газрыг нь авсан хэмээн тайлбарлаж байна.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.