09:00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “Дэлхийн эм зүйн аян ба Эмнэлгийн менежментийн хурал” хэлэлцүүлэг үргэлжилнэ.

09:00 цагт ЭМЯ-ны "B" зааланд "Гемодиализийн өвчтөнд үзүүлэх эмчилгээний ба сувилахуйн тусламжийн дэвшил" сэдэвт Монгол Японы бөөр судлалын салбарын мэргэжилтний III уулзалт семинар болно. Утас: 99073296, 99039950, 99041556

10:00 цагт Төрийн ордонд УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. 

10:00 цагт "Холидэй Инн" зочид буудлын нэг давхрын хурлын танхимд “Газар зүйн заалт ба бүс нутгийн хөгжил” сэдэвт Монгол-Орос-Хятад улсын Оюуны өмчийн асуудлаарх хамтарсан бага хурал болно.

10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Тус хуралдаанаар “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөр батлах зэрэг нийт долоон асуудал хэлэлцэнэ. Утас: 70119921, 80020878

11:00 цагт Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны байранд "Оюу толгой" ХХК-иас тус холбоонд хандивын тоног төхөөрөмж гардуулж, ханган нийлүүлэгчийн гэрээ байгуулна. Утас: 95051779, 88105869

11:00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд "Буянт-Ухаа2" хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулах явцын талаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас тайлбар мэдэгдэл хийнэ. Утас: 88104671

12:00 цагт Нийслэлийн цагдаагийн газрын Хэвлэлийн танхимд "2019-2020 оны шинэ хичээлийн жил" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах талаар цагдаагийн байгууллагаас мэдээлнэ. Утас:99990528

14.00 цагт Монголбанкны сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал болно. Утас: 80117121