Авлилга, албан тушаалтнуудын хэрэг шүүхэд шилжиж ирээд байгаа ажээ. Тухайлбал ЖДҮ-ийг асуудлаар  Б.Батзоригт яллах дүгнэлт үйлдсэн хэрэг шүүхэд иржээ.  

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг эхнэрийнхээ удирддаг “Тээвэр ачлал” ХК-иар 1.4 тэрбум төгрөг  шилжүүлэн аж. Өдгөө энэ хэргийн мөрдөн байцаалт дууссан ч бага зэрэг “техник ажиллагаа” дутуу хийгдсэн тул шүүхээс хэргийг буцаасан байна. Ингэснээр хэрэг удахгүй дахин шүүхэд шилжих бөгөөд гэм буруутай эсэхийг шийдэр болно. 
Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг яллагдагчаар татсан хэрэг харъяа дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн ч хавтат хэрэг дугаарлах зэрэг техник ажиллагаанаас болж мөрдөн байцаалтад буцсан байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар тун удахгүй хэргийг дахин шүүхэд шилжүүлэх юм байна. Н.Золжаргал нь банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдаж авсан болон  хэлцэлтэй холбоотой асуудлаар шалгагдаж байгаа юм. 
Үүнээс гадна  Барилга хот байгуулалтын сайд аан З.Баянсэлэнгийн хэрэг дахин харъяа дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн байна. Тодруулбал, З.Баянсэлэнгийг 2014-2016 онд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргээр анхан болон болон давж заалдах үатны шүүхээс ял авч байан юм.

Харин Улсын дээд шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд хэргийн мөрдөн байцаалт дуусчээ. Тиймээс хэргийг харъяа дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэх юм байна. 
Бид дээрх хэргүүдийн талаар эргэж мэдээлэх болно.