Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд есдүгээр сарын 3 буюу Мягмар гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан.

Уг шийдвэрийн дагуу есдүгээр сарын 3-ны ажлын өдрийг есдүгээр сарын 7-ны Бямба гарагт шилжүүлсэн юм. Тэгвэл маргааш буюу энэ сарын 07-ны өдөр тохиож байгаа учир цэцэрлэг, сургууль гээд бүхий л газрууд ажиллана.