Сайн байна уу? Би та бүхэндээ өөрийн нэгэн түүхээ хуваалцах гэсэн юм. Та бүхэн надад зөвлөж туслаарай. Би анх 21н насандаа нэгэн хүнд санаандгүй дугаараа өгч танилцаж байлаа.

Тэр үед юм юм хийж үзэх хүсэлдээ хөтлөгдөөд тэр хүнтэй уулзаж эхэлсэн. Бид 2 эхэндээ зүгээр л уулзахдаа хаяа нэг оронд ордог тэгээд ихэвчлэн сэтгэлд байгаа зүйлсээ ярьдаг байлаа. Тэрний минь ярьсан зүйлс намайг тэрийг өрөвдөж, түүнд дасгаж, хайрлахад хүргэсэн. Яг тэр мөчид би их том алдаа хийсэн. Бид 2 тэр нэг хаврын өдөр урьдын адил уулзаж унсан юм. Гэтэл яг тэр өдөр тэр минь утсан дээрээ миний нүцгэн бичлэгийг (хийж байхдаа) хийсэн байсан. Тэр өдрөөс л миний амьдралын хар сүүдэрт өдөр эхэлсэн. Тэр өдрөөс тэр шал өөр хүн болсон. Тэр хий хардаж намайг хараах болсон. Эхэндээ би өөрөө хайрлаж байхад болно гээд тоодоггүй байлаа.

Гэтэл гэнэт уух болсон тэгээд би нэг өдөр 2лаа ингэж байхаар салая, гуйж байна чи Гэр бүлтэй хүн ингэж болохгүй гэсэн. Гэтэл тэр чи салах юм бол чиний бичлэгийг тараана гэсэн. Тэгээд надад гар хүрдэг болсон. Би тэр үед айж байсан тэгээд хол байвал салах байх гэж бодоод гадаадад сурахаар явсан. Тэндээ 2 жил сураад эх орондоо эргэж ирсэн. Мэдээж энэ 2 жил тэр юу гэж зүгээр байхав. Тэгээд эргээд арга буюу уулзаж байгаа. Мэдээж сураад ирсэн хүн нэгэн монголын толгой компанид ажилд орсон. Тэр эхний нэг 2 сар зүгээр байсан ч хардаж эхэлсэн байгууллагын зугаалганд ч явуулахгүй гээд дагаж очоод намайг авч гараад шөнөжин тамласан. Тэгээд дараа нэг байгууллагаар миний удирдсан баг хамт олон минь аварга боллоо гээд гарсан юм би тэр өдөр шахуулаад 1 л уусан, олон хоног нойргүй яваад тэр үү, тэр доороо тасарсан. Манай хамт ажилладаг эгч намайг гэртээ авч очоод хонуулсан.

Тэр үед тэр эгч утас аваад тайлбарлаж өгсөн ч нэмэр болоогүй. Тэр үед намайг хэвтэрт ортол зодсон. Тэгээд тэр ажлаас гарав аа. Ахиад л тун удалгүй миний хүсэж байсан ажлын санал орж ирээд би ажилд ороод удаагүй байна. Гэтэл тэр хардаад намайг зодсон бүр хутгаар зүссэн. Одоо намайг өдөр бүр ална гэж залгаж гаж хүслээ хангадаг. Би ийм л нэг хайрлаж болохгүй, дасаж болохгүй, үзэн ядаж чадахгүй хайртай учраад уурлаж болохгүй зөвхөн уйлж гутарч зодуулж айж, шаналж өнөөдрийг хүртэл 5-н жил болж байна.

Би салая гэж бүрт маш их зодуулдаг. Одоо би тэрнийг алах уу? өөрийгөө хороох уу? Яах учраа олохгүй юм. Миний эргэн тойронд юм үздэг аргалж чаддаг ч хүн алга. Тэр дөнгөж сая надад ДОХ-ын халдвар өгнө гээд инээгээд залгаж байна. Би үнэхээр айж байна.