Ираны эрүүл мэндийн сэтгүүлд нийтэлсэн мэдээллээр Нигерийн насанд хүрсэн иргэдийн 4.1 хувь нь ДОХ болон ХДХВ-н халдвартай гэсэн тооцоо гарчээ. 2000 оны эхээр энэ үзүүлэлт 5 хувь байсан аж. Харин өвчнөөс сэргийлэх хөтөлбөр болон бусад хөтөлбөр хөрөнгө оруулалтын ачаар халдвартай иргэдийн тоо буурчээ. 

Энэ өвчинтэй тэмцэхэд хамгийн сөрөг нөлөө үзүүлэгчид нь тус улсын биеэ үнэлэгчид аж. Нигери биеэ үнэлэгчдийн ихэнх нь ХДХВ-н халдвартай бөгөөд тэдний дунд бэлгэвчний хэрэглээ огт байдаггүй гэж хэлж болно. Энэ нь өвчин тараах өндөр эрсдэл юм. Голланд гэрэл зурагчин Тон Кохен гэгч эр Нигерийн Лагос хотод аялах үеэрээ тус улсын эмсийн хүрээлэнгийн аж амьдралыг гэрэл зургийн дурандаа буулгажээ.  

Эмсийн хүрээлэнд ажиллаж буй биеэ үнэлэгчид 14 настайгаасаа энд ажиллаж эхэлжээ. Тэдний хувьд мөнгө олохын тулд өдөрт таван үйлчлүүлэгчтэй хавьтдаг хэмээн ярьжээ. Түүнчлэн нэг удаагийн үйлчилгээнд 2-5 долларын төлбөр авдаг байна. 

Нигерийн Лагос хот нь 13 сая оршин суугчтай бөгөөд тэдний 1.2 сая нь ХДХВ-н халдвартай гэсэн судалгаа байдаг.