Хотын төвийн хамгийн том автомашины зогсоолтой гэгдэг "МРМ" цогцолборын байранд гал гарлаа. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газар, "Галын дуудлага сая ирсэн. Одоогоор гал гарсан аврах анги ажиллаж байна. Одоогоор нэмэлтээр аврах анги нэмж гарсан ажиллаж байгаа" гэв. Уг барилга нь Монполимет групп буюу Нар урт  компанийн байгууламж аж. 

Одоогийн байдлаар гал юунаас болж гарсан нь тодорхойгүй байна.