2018 оны есдүгээр сарын 17-ны өдөр нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах ГССҮТ-ийн арын байрны гадна талбайд эрэгтэй хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Уг мэдээллийн мөрөөр цагдаагийн алба хаагчид хойшлуулашгүй ажиллагаа явуулж шалгахад 1998 онд төрсөн 21 настай эрэгтэй, … их сургуулийн хоёрдугаар курсын оюутан өндрөөс үсэрч амь насаа алдсан байж. Тэрбээр төрсөн ахын хамт амьдардаг байрныхаа цонхоор үсэрч амь насаа хохироосон байх бөгөөд үсрэхийн өмнө гэр бүлийнхэндээ зориулсан 33 хуудас бүхий гэрээслэл бичиж үлдээжээ.

Шалгалтаар түүнийг хар тамхи мансууруулах  төрлийн бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Мөн хүүгийн аав салаад өөр амьдрал зохиогоод явсан байсан ба төрсөн ахтайгаа байр түрээслэн амьдардаг байсан ч ихэнхдээ гэртээ ганцаараа байдаг байсан нь мөрдөн байцаалтын явцад нотлогдсон байгаа юм.