Монголын хамгийн анхны олон улсын конвиниенс сүлжээ дэлгүүр Cirkle К, “Жорлонгоо өөрчилье” төслийг санаачлан хэрэгжүүлэгч “Нутгийн шийдэл” ТББ өнөөдөр гэр хорооллын хөрсний бохирдолыг багасгах, айл өрхийг эко жорлонтой болгоход хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагааны санамж бичигт “Cirkle К Mongolia”-гийн Улс хариуцсан захирал М. Баттулга, Стратеги бизнес хөгжлийн албаны дарга Д. Түвшинбат нар болон “Нутгийн шийдэл” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Ц.Оюунгэрэл, удирдах зөвлөлийн гишүүн Ц. Оюундарь нар гарын үсэг зурав.  

 

 

 

Одоогоос жил хагасын өмнө дэлхийн 30 гаруй оронд 15 мянга гаруй салбартай томоохон конвиниенс сүлжээ дэлгүүрийн нэг “Сircle K” Монголд орж ирснээр монголчууд олон улсын түвшний түвшний дэлгүүртэй болж, 24 цагийн турш үйлчилгээ авах боломжтой болсон. Уг салбар дэлгүүрүүд Улаанбаатар хотод нээгдэж, иргэдийн хувьд 24 цагт бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай худалдан авч, тав тухтай үйлчлүүлэх боломжтой болсон.  

Мөн энэ төрлийн дэлгүүр нээгдсэнээр нийтийн бие засах газар, камержуулалт гээд олон асуудлыг нийслэлд шийдэж өгсөн. Тэгвэл өнөөдрийн хамтын ажиллагааны гэрээ зурагдсанаар хотын алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт Cirkle К-ийн салбарууд “Нутгийн шийдэл” ТББ-аас хэрэгжүүлж буй эко бие засах газар буюу хуурай жорлонтой болох эхлэл тавигдаж байгаа юм. Түүнчлэн Cirkle К-ийн салбаруудын эко жорлонг хэрэглэх залуучуудаар дамжуулж жорлонгийн шинэ соёлыг түгээн дэлгэрүүлэх юм.  

Уг хамтын ажиллагааны хүрээнд Cirkle К компанийн брэнд бүтээгдэхүүн болох ОРГИО тахианы зайдастай эрүүл хоол сонирхогч залуусын дунд трэнд болж буй 4К хотдогны борлуулалт тутмаас нэг хувь нь "Жорлонгоо өөрчилье" төсөлд зориулагдах юм.  

 

 

 

“Нутгийн шийдэл” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Ц.Оюунгэрэл: 

-Өнөөдрийн санамж бичгийн гол зорилгын талаар ярихгүй юу. Мөн “Жорлонгоо өөрчилье” төсөл хэр ахицтай явж байгаа вэ?

-Өнөөдөр манай“Жорлонгоо өөрчилье” төслийн нэгэн шинэ үе эхэлж байна гэж хэлмээр байна. Манай төсөл эхэлснээс хойш гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Бид Монголын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж компаниудаас байнгын дэмжлэг хүссэн. “Жорлонгоо өөрчилье” төсөлд "Сircle K" компани хамгийн анхны байнгын дэмжлэгийг өгөхөөр дөнгөж сая санамж бичиг байгууллаа. 

“Жорлонгоо өөрчилье”  төслийг бид хэрэгжүүлэхийн тулд гадаад дотоодын санхүүжилт авах гэж маш олон төсөл бичдэг. Иргэдийнхээ дунд байнгын хөрөнгө босгох ажиллагааг явуулдаг. Санхүүжилт олдсон үед төслийн ажил явдаг, олдоогүй үедээ үйл ажиллагаа зогсох магадлал өндөртэй явж ирсэн.

Өнөөдрийн санамж бичиг жорлонгоо өөрчлөх ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх боломжийг олгож байгаагаараа ач холбогдолтой юм. 

Жорлонгоо өөрчлөх ажил маань хашаа байшинд амьдардаг иргэдийн өвлийн жорлонгийн шийдлийг хөгжүүлэх шатандаа явж байна. Тун удахгүй манай багаас жорлонгийн өвлийн шийдлийн "Show Room"-ыг нээх гэж байгаа. Энэ хүрээнд олон нийтэд хандаж хөрөнгө босгох ажлыг явуулж эхэлсэн. Ажлын маань явцад бидэнд маш баяртай мэдээ дуулгасан компани бол "Сircle K" компани байлаа.

"Сircle K" сүлжээгээр байнга үйлчлүүлдэг иргэд ОРГИО тахианы зайдастай 4К хотдогоос худалдаж авах болгонд  Монгол Улсын жорлонгоо өөрчилөх ажилд хувь нэмэр оруулж байна гэж ойлгож болно. 

 

 

 

“Cirkle К Mongolia”-гийн Улс хариуцсан захирал М. Баттулга: 

“Жорлонгоо өөрчилье” төсөл Монгол орон даяар гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Cirkle K-чүүд бид энэхүү төслийг манай оронд тулгарч буй томоохон асуудлыг шийдвэрлэж байгаа нийгмийн хариуцлагын том шийдэл гэж харж байгаа. 

Өнгөц сонсоход жорлонгоо өөрчилье гэхээр хүмүүс нэг өрх гэрийн ч юм уу нэг айлын жорлонг өөрчлөх гээд байгаа юм шиг бодож магадгүй. Гэхдээ том зургаараа бол яг Улаанбаатарчуудын тулгамдсан асуудал хөрсний бохирдол, эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэж байгаа шийдэл юм. Энэ ч үүднээс өнөөдөр бид энэхүү төслийг санаачлагч “Нутгийн шийдэл ТББ”-тай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид хоёр том асуудлыг тохиролцсон байгаа. 

  • Манай компанийн нэрийн бүтээгдэхүүн болох эрүүл хоол, Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн,  залуусын дунд тренд болж байгаа ОРГИО тахианы органик махаар хийдэг 4К хотдогийн борлуулалтын орлогын нэг хувь нь энэхүү төслийн санхүүжилтэнд хувь нэмрээ оруулна.
  • "Сircle K" 24 цагийн сүлжээний хотын захын дүүрэг, шатахуун түгээх станцуудад нээгдэх дэлгүүрүүдэд “Нутгийн шийдэл ТББ”-ын санаачилсан шилдэг шийдэл бүхий эко жорлонг нэвтрүүлэхээр тохиролцоонд хүрээд байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол орон даяар болон Улаанбаатар хотод маань тулгарч буй  энэ асуудал бага ч болов шийдлээ олно гэдэгт итгэлтэй байна.