ОХУ-ын Төв архиваас МАН-ын хүсэлтийн дагуу тухайн үеийн ЗХУ-аас намуудын  ах дүүгийн найрамдалт харилцааны бэлэг болгон Оросын ард түмний хөрөнгөөр барьсан Лениний музейн барилгыг МАН-д бэлэглэж байсан тухай тогтоол, хүлээлгэн өгсөн бичиг баримт сэлтийг явуулсан байна.

Эдгээр баримтуудыг үндэслэн МАН-аас шүүхэд дахин шинээр үүссэн нөхцөл байдал хэмээн гомдол гаргах бөгөөд ОХУ-тай найрамдалт харилцааг сэвтүүлхүү үгүй юу гэсэн томоохон асуудалтай сайд Г.Оюунгэрэл тулгарав бололтой.

Одоогийн эрх баригчид шүүхийн шийдвэрийг өөрсдийн дураар өөрчлүүлэн дураараа авирлан хүний болон байгууллагын эд хөрөнгөнд дураараа өөрчлөлт хийн тэртээ хэлмэгдүүлэлтийн үе мэт хүний хувийн өмчийг хураах үйлдэл, санаархалууд сүүлийн үед ихээр гарах болсон бөгөөд үүний тод жишээ нь Улсын цирк, Лениний музей болоод байгаа