Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо .... тоотын жорлонд хүүхэд унаж нас барсан байна гэсэн мэдээлэл 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10:15 минутад цагдаагийн байгууллагад ирсний дагуу дүүрэг дэх цагдаагийн газраас хэргийн газарт очиж шалгахад тус хаягт оршин суух 1.8 сартай эмэгтэй хүүхэд модон жорлонд унаж нас барсан хэргийг шалгаж байна.
Модон жорлонд бага насны хүүхэд унаж нас барсан хэрэг удаа дараа бүртгэгдэж байх тул иргэд жорлонгоо цоожтой болгох зэргээр болзошгүй аюулаар урьдчилан сэргийлнэ үү.