Дахиад нэг хүүхэд жорлонд унасан хэрэг гарсан байна. Хүүхдийг амь эрдэхээс өмнө жорлонгоос гаргаж эмнэлэгт хүргээд байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэргийг тодруулбал,  Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хүүхэд жорлонд унасан байна" гэсэн мэдээлэл 2019.09.18-ны 15:47-д авч шалгахад: “М” /эр.1ой 6 сар/ нь эмээгээ тугалдаа явсан хойгуур жорлонд унасан хэргийг дүүргийн цагдаагийн газар шалгаж байна.

Тиймээс эцэг эх асран хамгаалагчид жорлонгоо түгжээтэй болгож, хүүхдийг гэмтэж бэртэх зэрэг болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.