Би нөхөртэйгөө 10 жил амьдарч 2 хүүхэдтэй болсон. Манай хүний аав нь архи уудаг ээжээс нь салсан, амьдрал нь ер нь хэцүү өссөн хүн.

Гэхдээ анх танилцаад хамт байхад үнэхээр надад хайртай, миний төлөө юуг ч хийж чадах хүн гэж бодоод суусан ч одоо архийг арай л их уугаад байна. Нэг уухаараа 2-3 өдөр ууна, тэгээд шартаж 3 хоног хэвтэнэ ингээд бүтэн 7 хоног алдана. Би дуугай байхгүй байнга л үглэж хэлнэ, тэгээд одоо ёстой дахиж уухгуй амлая л гэнэ тэгээд л 2-3 хоноод дахиж ууна, энэ байдал сүүлийн 4 жил тасралтгүй үргэлжилж байна. Согтуу үедээ бол зодож нүдэхгүй ч гэсэн юм авч шидэж агсам тавина. Эрүүл үедээ бол таг дуугай үгээр байдаг.

Сүүлдээ бүр ганцаараа орцондоо, намайг эзгүй үед гэртээ ганцаараа уудаг, энд тэндээс архины шил пивоныи лааз гарч ирдэг. Гэхдээ л би засрах байх гэж найдсаар сүүлдээ цөхөрч байна. Эмчилгээнд явья гэхээр би ухамсараараа уухгүй байж чадна гэдэг ч 2,3 хоноо л хэвэндээ, ямар сайндаа хол зайтай хүүхэд гаргахгүй болохоор бас хүүхэд үгүйлдэг юм болов уу гэж бодоод хөөрхөн охинтой болсон ч өмнөхөөсөө ч дордсон. Одоо зүгээр салмаар байгаа ч 2 хүүхдээ яах вэ, аавыгаа тэнээд явсан үед нэхээд хэцүү юм аа. Та бүхэн зөвлөгөө өгөөч.