Сүхбаатар дүүрэг, Чингэлтэйн өргөн чөлөөний авто зам буюу Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх 2,5 км авто замыг 2019 оны 09 дүгээр сарын 20- 22-ны хооронд түр хааж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Сэлбэ дэд төвийн шугам сүлжээний ажил хийж гүйцэтгэнэ. Иймд тус чиглэлд зорчих иргэд та бүхэн Хайлаастийн уулзвараас Дарь Эх чиглэлийн 1,4 км авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.