Image

 

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаа. Монгол улсын Ерөнхий сайдыг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон бусад албаны хүмүүс угтан авсан юм. Тэрээр Орон сууцны 1А хороолол, Шинжлэх ухаан технологийн паркийн үйл ажиллагаа, Бэрэн металл компанийн Төмөрлөгийн үйлдвэр, “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ, Эрдэнэтийн ДЦС-ын өргөтгөл зэрэг Орхон аймагт хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалтын ажлуудтай  танилцсан. Мөн “Эх орон дуудаж байна” 3000 залуусын цугларалт уулзалтад оролцож “Уурхайчин” соёлын ордонд иргэдтэй уулзалт хийснээр өндөрлөлөө. 

 

 

 

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багын 15.6 га газарт Улсын Их хурлын тогтоолын дагуу зөвшөөрөгдсөн “Үйлдвэр, технологийн парк”-ийн бүсд байрлах Бэрэн металл компанийн “Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.  Энэхүү үйлдвэр нь шууд ангижруулсан хаягдал төмөр, кокс, шатаасан шохой, доломит, жонш зэргийг хүлээн авч боловсруулалт хийж эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн автоматжуулагдсан үйлдвэр болох аж.

 

  

 

 

       

        Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийг СС-35 МВт-ын турбогенератороор өргөтгөх ажлыг БНХАУ-ын Төрийн өмчит Хунан индастриал екүйпмэнт инсталэйшн компани гүйцэтгэж байгаатай танилцлаа.  Энэхүү өргөтгөлийн ажил нь 2020 оны 08 дугаар сард дуусах ба нийт 51.8 сая долларын өртөгтэй ажил юм.

 

 

 

 

 

 

 

      Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн хүдрийн ил уурхай, Баяжуулах фабрикийн үйл ажиллагаатай танилцаж,  үйлдвэрлэлийн процесс, эдийн засгийн үзүүлэлтийн талаар тус үйлдвэрийн удирдлагуудаас мэдээлэл сонслоо. 

 

 

 

 

 

  

     “Эх орон дуудаж байна” 3000 залуучуудын цугларалт, сургалтыг Орхон аймгийн ЗДТГ, Монгол цэргийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулсан ба Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус арга хэмжээнд оролцон шилдэгээр шалгарсан баг хамт олонд шагнал гардууллаа. 

 

 

 

 

 

 

 

       Орхон аймгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, Монгол улсын Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултанд хариулсан юм.