Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Шангрила зочид буудлын үйлчлэгч, тус зочид буудлаар үйлчлүүлж байсан Соломон улсын иргэний 270 ам.долларыг  /Монгол мөнгөөр 700 000 гаруй төгрөг/ хулгайлсан хэрэг гарсан байна.   

Хулгайн хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээд нь Баянгол дүүргийн 3-р хороонд оршин суух хаягтай, 46 настай А гэгч нь гадаад иргэний өрөөг нь цэвэрлэхдээ мөнгийг нь хулгайлсан аж.  

Одоогоор уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэт шалгаж байгаа бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.