Өвөрхангай аймаг, Хархорин сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэний гэрт 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 24-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд үл таних 2 хүн нэвтэрч, хутга тулган 12-15 см өндөртэй алтан шармал “Ямандаг” бурхан, 15-17 см өндөртэй хүрэл “Дамдинчойжоо” бурхныг дээрэмдсэн ноцтой хэрэг бүртгэгджээ. 
Уг гэмт хэргийг 2-3 удаагийн ял шийтгэлтэй, шүүхээс онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож байсан “Х”, “Б”, “Д” нар бүлэглэн үйлджээ. Тэд  дээрэмдсэн бурхнаа 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бусдад зарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч илрүүлэн алдагдсан бурхдыг бүрэн бүтэн хураан авч хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.