Сүүлийн үед олны анхааралд өртсөн асуудлын нэг бол Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатын түрээсийн орон сууцанд хууль бус автомат тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байсан хэрэг билээ. 

Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан тэрбээр өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, Б.Баатархүү мэдээлэл хийж, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатыг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай ЦЕГ-ын даргын тушаал гарсан гэв.