Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэрэг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны сесдүгээр сарын 4-ний өдөр иржээ.

Д.Гантулгад холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хурлаар ирэх сарын 03-ны 10:00 цагт түүнийг гэм буруутай эсэхийг шүүхээр тов гаргав.