Сайн байцгаана уу? Би гэж хүн 2 хөөрхөн хүүхэдтэй 23-тай залуухан ээж байна. Дээд боловсролтой. Нөхөр маань энэ жил төгсөх курс дадлагад гарсан.

Би гэж хүн охиноо цэцэрлэгт нь зөөгөөд хүүгээ гэртээ хараад л өнждөг, төрөөд 4 сар болж байна. Нөхөр маань энэ жил төгсөх курс. Өглөө унтаж байхад гараад орой унтаж байхад л орж ирэх юм. Би гэж хүн 18 цаг өнгрөөгөд л хаана явна хайраа гээл залгана ихэнхдээ л одоо тарж байна гээл 9.10 хүртэл таг чиг утсаа ч авахгүй.......
Өдөр бүр нэгэн хэвийн байх болж гэрээ цэмбийтэл цэвэрлэчээл халуун цай хоолоо хийчихээд нөхрөө ирэхийг нь хүлээн суух ямар хэцүү гээч........ бид 2 энэ жил шинэ айл болж гал голомтоо бадраасан хосууд...бас надад худал хэлдэг болж ээ..... нөхөр маань ядаж л амралтын өдрөөр ч гэртээ тогтохгүй юм. Юу хийгээд ч явдгийг нь мэдэх юм алгаа.... хүн хүлээнэ гэдэг үнэхээр хэцүү юм...... би гадуур гармаар байнаа, найзуудтайгаа уулзмаар байна, миний хайр 2 хүүхдээ ганц өдөр хэдэн цаг харж байгаач гэхээр лай лай, хуцаад бай гэх жишээний нээх муухай........ би бүүр голдоо ортол гомдоод байна..... Надад үнэхээр хэцүү байна.. яах ёстой вэ сэтгэлээ хуваалцах ч хүн алга.