2018 онд 53 настай Т.Мөнхбат, 38 настай жолооч Э.Оргил нарыг жороор олгодог, тайвшруулах үйлчилгээтэй Лоразепам эм 150 мянган ширхэгийг дипломат шуудан нэрийн дор тээвэрлэж байхад нь Германы  цагдаагийнхан саатуулжээ. Шалгалтын үеэр тээврийн хэрэгслийн бүртгэл хуурамч байсан, мөн тэд Монгол улсын нэрийн өмнөөс дипломат ажлаар явж байгаагүй нь тогтоогдсон гэж Bild мэдээлж байв. Энэ эмийн зах зээлийн үнэ нь 600 000 евро гэж Германы эх сурвалжууд мэдээлж байлаа.

Есдүгээр сарын 13-ны өдөр Монголын дипломат ажилтнууд хууль бусаар эм тээвэрлэж явсан хэрэгтэй холбогдох шүүх хурал өндөрлөж, Монгол улсын иргэн, 53 настай Т.Мөнхбатад гурван жил есөн сарын хорих ял ноогдуулсан талаар Германы Bild  сонин мэдээлсэн байна.