Залуу жүжигчин Б.Янжиндуламыг "Амьдралоги" киноны дүрээр нь олон нийт таних болсон билээ. Өмнө нь Солонгосын алдартай жүжигчин Lee Sung Jae-тай авхуулсан зургаа фейсбүүк хуудсанаа тавьж цахим ертөнцөөр шуугиан тарьж байсан. "Mongolian connetion” кинонд мөн тоглоод амжсан юм. Тэгвэл түүний хувийн амьдралын талаар сонирхуулахад, Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугартай хайр сэтгэлийн холбоо үүсгээд авсан хэмээн шар хэвлэлээр бор шувуу ниссэн удаатай. Түүнээс өмнө УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хүү А.Бишрэлттэй нэр холбогдож байсан гэдэг.