Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар есдүгээр сарын 25-ны билэгт сайн өдөр хуримаа хийсэн билээ. Хосууд бал сараа Хайнань аралд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тэдний хувьд спортын дэвжээнд танилцан, амьдралаа холбож буй цөөн хосуудын нэг.  Дэлхийн аварга П.Орхоны хувьд өдгөө анхны хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж буй. Гавьяат маань хуриман дээрээ бэлли данс бүжиг лэж олныг баясгаад амжсан юм.