УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бусдыг хүчиндсэн хэрэгт буруутган  гэм буруугийн шүүх хурлыг өнөөдөр зарласан. Шүүх хурлын эхэнд  Д.Гантулгын өмгөөлөгчид хүсэлт гаргаснаар гэм буруугийн хурал  энэ сарын 17-ны өдрийн 09.30 цаг хүртэл хойшилсон байна. 

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүчиндэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг нь шүүхэд шилжүүлсэн. Тус зүйл ангид  "Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж заажээ. 

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.