Хип хоп урсгалаар уран бүтээл туурвидаг реппер Big Gee буюу дуучин Д.Мөнх-Эрдэнэ эцэг, эхийн үүргээ биелүүлэн ерөнхий боловсролын сургуулийн орчим School Police үүрэг гүйцэтгэсэн талаараа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн.

Иргэний хариуцлагын хүрээнд охиныхоо сургуулийн ойролцоо зохицуулагч хийсэн тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичсэн бол түүнийг зохицуулагч хийж буйг харсан фэнүүд нь гэрэл зургийг нь авч, цахим орчинд мөн тараажээ. Энэ үйлдэл нь бусдад зөв дууриалал болж байна, олны танил хүн гэхээрээ л ийм ажил хийх болохгүй гэдэг хэв маягийг эвдэлээ гэх мэтээр реппер залууг олон нийт магтан сайшаав.