Цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд угаартаж хордсон гэх 70 гаруй дуудлага бүртгэгдэж, 42 хүн хордож, зургаан хүн нас бараад байгаа. 

Харин өнгөрсөн шөнө Нийслэлийн хэмжээнд угаарын хийд хордсон байж болзошгүй гэх 13 дуудлага ирсэн нь өмнөх өдрийн үзүүлэлтээс 50 хувиар буурсан байна. Гэр хорооллын айл өрхүүдэд шахмал түлшийг хэрхэн зөв түлэх талаарх арга зүйн зөвлөмжийг эрчимтэй өгөн ажиллаж байгаа юм.