Дорнод нутгаас төрөн гарсан мисс бүсгүйчүүд олон. Тэдний нэг нь Т.Туяамаа. Түүнд загвар өмсөгч болох мөрөөдөл хар багаас нь байсан гэдэг. Ийнхүү түүний мөрөөдөл Ч.Содтуяад шавь орсноор биелэсэн байна. Өдгөө тэрбээр өөрийнхөө гарын шавь нарыг бэлтгэн гаргаад тун чиг завгүй яваа.