Саунд нь хүн амины хэрэг гарсныг захирал нь мэдээгүй гэв 

Үхсэний хохь, амьдын зол гэгч хэлцүг өнөө­дөр жинхэнэ бүрэн ут­гаа­раа хэрэгжиж байгаа гэ­хэд хилсдэхгүй. Үхсэн хүн үг хэлэхгүй гэх зарчимд тул­гуурлан үйл ажиллагаагаа явуул­даг хэтэрхий даварсан эрх мэдэл бүхий газар нэгээр нэ­мэгджээ. 

Учир нь Баянгол дүүргийн IX хорооны нутаг дэвс­гэрт орших “Хаш чулуун” хэ­мээх саун нь үйлчлүүлж буй хүн­дээ архи, согтууруулах ун­даагаарүйлчилж, хэд л бол хэд хонуулдаг гэх нэгэн хэ­рэг гарчээ. Бидэнд ирсэн мэ­дээллээр ийнхүү олон хоног тус саунд үйлчлүүлсэн нэгэн залуу амиа алдсан ноцтой хэрэг өнгөрсөн сарын сүүлээр гар­сан байна. Тиймээс манай сур­валжлах хэсэг тухайн хэ­рэг үнэхээр гарсан эсэхийг тод­руулахаар ЦЕГ-ыг зорив. 

Саунд дөрвөн өдөр үйлчлүүлээд амиа алджээ

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ахлах ажилтан, цагдаагийн ах­мад Ё.Лхагвасүрэн “2014 оны хоёрдугаар сарын 23-ны өд­рийн хоногийн мэдээнд Баян­гол дүүргийн есдүгээр хо­роо Эрүүл мэндийн VI төвд 103-т өгсөн дууд­ла­гаар хүргэгдэн ирсэн хүн нас барлаа гэсэн мэдээлэл цаг­даагийн байгууллагад ирсэн бай­на. 

Уг мэдээллийн дагуу хоёр­дугаар сарын 23-ны 02.50 цагт шалгахад “Хаш чулуун” саунд хоёрдугаар сарын 19-нөөс хойш үйлчлүүлсэн Баян­зүрх дүүргийн 18 дугаар хороонд оршин суух 42 настай эрэгтэй О гэгч нь тус сауны газарт үйлчлүүлж байхдаа бие нь муудаж 103-т дуудлага өгч түргэний машинаар Эрүүл мэн­дийн VI төвдхүргэгдэн очоод нас барсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн IIхэлтэс шалгаж байгаа” гэсэн юм. Үүнээс үзэхэд,амь насаа алдсан О гэгч нь “Хаш чулуун” саунд 3-4 хоног үйлчлүүлсэн болж таарч байгаа юм. Ийнхүү үйлчлүүлэгчээ “үхтэл” нь олон хоног саундаа цогц үйлчилгээ үзүүлсэн байна. Тиймээс манай сурвалжлах хэсэг “Хаш чулуун” сауныг зорьсон юм. 

Биднийг саунд очиход угтах үйл­чилгээ үзүүлдэг бүсгүй их л ууртай угтав. Учир нь би хэвлэлээс явж байгаа учраа хэлээд хүн амины хэргийн талаар лавлан асуусан нь түүний уурыг хүргэсэн хэрэг. Угтагч бүсгүйн хэлж буйгаар “Манай саунд хүн үхээгүй. Хэн та нарт тийм мэдээлэл хэлсэн. Харин сүүлийн үед тийм мэдээлэл гадуур цацагдаад байгаа. Хэд хэдэн телевизээр мэдээ нь гарч байсан. Тэр худлаа мэдээлэл” гээд уурлаж гарав. Хэсэг хугацааны дараа ууртай угтагч бүсгүй биднийгтус сауны захирал н.Баясгалан хэмээх бүсгүйтэй уулзууллаа. 

Хэргийг шалгаж байгаа цагдаагийн хэлтсийнхэн уг хэргийн талаар мэдэхгүй

“Хаш чулуун” сауны захирал н.Баясгалан ”Манай саун то­дор­хой хэмжээнд байр сууриа ол­сон газар. Тиймээс манай өр­сөлдөгч газрууд ийм худал мэдээлэл цацаж байгаа байх. Зүгээр л та нарт ийм худал мэдээлэл хэлсэн хүнээ л хэлчих. Бид ямар зорилготой ийм зүйл яриад яваад байгааг нь мэдэх хэрэгтэй байна.

Үргэлжлэлийг эндээс