“Эх дэлхийн мисс” гоо бүсгүйн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар мисс Ц.Аззаяа тодорсон юм.

Тэрбээр  энэ сарын 1-нээс Филиппин улсад зохион байгуулагдах “Miss Eart-2019” тэмцээнд 90 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй өрсөлдөж яваа билээ. Тэгвэл мисс бүсгүй авьяас үзүүлбэрээрээ алтан медалийн эзэн болсон байна. Энэ тухайгаа "Бvгд маш мундаг авьяастай бас сайн бэлдсэн охидууд байсан учраас багагүй сандарсан ч хүссэн амжилтаа гаргаж чадлаа. Үргэлж дэмждэг та нартаа маш их баярлалаа" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.  Энэ төрөлт тэрбээр сонгодог дуу дуулсан гэнэ. 

Дашрамд дуулгахад, жүжигчин, загвар өмсөгч Ц.Аззаяа нь МУГЖ Л.Чаминчулууны ач охин, дуучин Д.Ширмэнтуяагийн охин юм.