Гашуун сухайт боомтоор БНХАУ руу зорчдог боллоо. Тодруулбал, Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Автотээврийн төлөөлөгчдийн 2018 оны 32 дахь удаагийн ээлжит уулзалтаар хэлэлцэн тохиролцсоны дагуу “Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг нэвтрүүллээ. 

Энэ сарын 14-нээс эхэлсэн үйлчилгээний тээвэрлэлтийг Монголын талаас “Жи Би Монгол транс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юун” ХХК-ууд гүйцэтгэнэ.

Үйлчилгээний цагийн хуваарь болон үнэ тарифыг танилцуулж байна.

Цагийн хуваарь:

-Өмнөговь аймгийн Ханбогд сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 08:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.  

-БНХАУ-ын Халиут балгасаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 07:20 цагт тогтмол гүйцэтгэнэ.

Тээвэрлэлтийн зай: 275км

Тээвэрлэлтийн хугацаа: 06:40 минут

Хөдлөх цэг, 

Монголын талаас :Өмнөговь аймгийн Ханбогд сум

Хятадын талаас: Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас

Тариф:

Монголын талаас: Том хүн 48,000₮ Хүүхэд 24,000₮

Хятадын талаас: Том хүн 120 юань Хүүхэд 60 юань

 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ