Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Төмөр зам багийн “Хурын ногоон нуур” гэдэг газар,  аймгийн төвөөс баруун урд зүгт 10 км-т орших зэс баяжуулах үйлдвэрийн бутлуурын машинд өчигдөр буюу энэ сарын 15-нд хүн унаж амиа алджээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр өдрийн 14:09 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн долоон алба хаагч 14:56 цагт хүрэлцэн очиж 23 минут ажиллаж, 39 настай, эрэгтэй Б-ийн цогцсыг гаргаж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт хүлээлгэн өгчээ.