Өчигдөр ЯТТТ-д угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон нийт 20 өрхийн 54 иргэн ханджээ. Үүнээс 22 хүүхэд, насанд хүрсэн 32 хүн хандаж, дөрвөн хүн хэвтэн эмчлүүлснээс нэг хүүхэд, насанд хүрсэн гурван хүн хэвтэж эмчлүүлсэн хэмээн НОБГ-ын ГУСХ-ийн дарга, хурандаа Г.Нэргүй хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт нийт насанд хүрсэн зургаан хүн, гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.