Авилгатай тэмцэх газар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг шалгаж эхэлжээ. Тодруулбал, түүнийг хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр өчигдөр шөнө /2019.10.16/ Улаанбаатар хотод байхад нь саатуулсан гэх мэдээлэл байна.

Бидэнд ирсэн мэдээллээр  Сэлэнгэ аймагт Ш.Оргилын  гэр болон албан өрөөнд нь прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж байгаа ажээ.

Үүний дараа түүнийг ШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид үргэлжлүүлэн саатуулж  магадгүй байна.  

Ш.Оргил нь 2016 оны долоодугаар сард  Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдож байсан бөгөөд урьд нь Сэлэнгэ аймгийн НАМЗХ-ны тэргүүнээр ажиллаж байжээ.  Тэр инженер, эрх зүйч мэргэжилтэй юм байна.