Турк улсын улс төрийн нөхцөл байдлаас үүдэн Монголд ажилладаг турк багш нар хүнд байдалд орсон. Монгол дахь Эмпати сургуулийн найман багшийн гадаад паспортыг Туркийн гадаад яамнаас хүчингүй болгож, Монгол Улсаас албадан гаргах шаардлага  тавьсан билээ.

Ингэснээр багш нар НҮБ-д хандаж, улс төрийн орогнол хүсчээ. Тэдний хүсэлтийг Канад улс хүлээн авч, орогнол олгосон байна. Багш нар өнгөрсөн наймдугаар сард манай улсаас гарч, Канад улсыг зорьсон байна.