Image

 

          Орхон аймагт үйл ажиллагаагаа явуулж буй төрийн 48 байгууллагын “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” өдөрлөг өнөөдөр А.Амарын талбайд болж байна. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч А.Түвшинжаргал, С.Батжаргал, Д.Бүүвэйбаатар, Д.Дэлгэрбаяр, Д.Батбилэг, Д.Эрдэнэбат нар хүрэлцэн ирж оролцлоо. “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ" өдөрлөгийн үеэр иргэд төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой ба өнөөдөр 16:00 цаг хүртэл үргэлжлэнэ. Төрийн байгууллагууд энэ үеэр 2016 оноос хойш хийж хэрэгжүүлж, зохион байгуулсан ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, үзэсгэлэн гарган оролцож байна.