НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлсэн. Гэвч шүүх хурал эхэлсэн даруйдаа хойшлов.

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүх хурал энэ сарын 31-ны өдрийн 8:30 цаг хүртэл хойшилсон байна. Учир нь шүүгдэгч А.Ганбаатарын гурван өмгөөлөгчийн шүүх хурал орон нутагт давхардсан аж.

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Тус зүйл ангид 82 дугаар зүйл.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах

82.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол арван зургаагаас хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Харин төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахад оролцсон боловч гэмт үйлдэл эхлэхээс өмнө энэ тухай төрийн зохих байгууллага, албан тушаалтанд сайн дураараа мэдэгдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж тус зүйлийн тайлбарт заасан байна.

Шүүх энэ хэргийг хэрхэн шийдвэрдэх тухай бид эргэн мэдээлэх болно.