Жүжигчин А.Алтанхуяг “Тусгай салаа” киноны Сүлдийн дүрээр  үзэгчдийн танил болсон.  Тэрбээр өмнө нь “Сарны нулимс” олон ангит кинонд мөн тоглож байсан билээ. Бага насаа Био комбинатад өнгөрүүлсэн тэрбээр СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн аж. Одоогоос хэдэн жилийн өмнө үндэсний баялгааа хамгаалах утгатай кино бүтээж үзэгчдийн хүртээл болгосон. Харин авто машины осолд орсны улмаас уран бүтээлээс түр хөндийрөөд байсан тэрбээр удахгүй сонсогчдын хүртээл болох Хань дууны клипэнд тогложээ. Тус клипэнд түүний  хань болон тоглосон бүсгүйг нь жинхэнэ хайрт нь хэмээн хүмүүс андуураад байгаа гэнэ шүү.