Монголын Хуульчдын холбооны дөрөвдүгээр их хурал өчигдөр боллоо. Тус хурлаар Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байна. Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид Намсрайн Ариунболд, Навагчамбын Баасанжав, Жүгдэрнамжилын Батзоригт, Батсайханы Өнөмөнх нарын хуульчид нэрээ дэвшүүлсэн байна.

Улмаар гишүүдийн олонхийн саналаар Батсайханы Өнөмөнх Ерөнхийлөгчөөр сонгогджээ.