Шоу нэвтрүүлгийг утгаар нь үзэгчдэд хүргэж чаддаг "Монгол" HD телевизийнхэн 10 жилийнхээ ойн хүрээнд нэлээд хэдэн шинэлэг нэвтрүүлгийг хүргээд байгаа билээ. 

Тухайлбал,  "Таван настнуудын нууцлаг ертөнц" нэвтрүүлэг гэр бүлээрээ үзэх нэвтрүүлгийн нэг нь болоод буй. Тэгвэл олны хайрыг татаад байгаа оролцогч нарын нэг болох Б.Эрдэм хүү Гацууртын Чинбатын зээ хүү ажээ. Тодруулбал, тус телевизийн захирал  Ч.Номингийн хүү. Уйлж суугаа үе тэнгийн охиноо аргадаж, бусддаа ихээхэн тусалдаг түүнд үзэгчид ам сайтай байдаг. Сэргэлэн хүү шүү хэмээн магтах олон их.