Цагдаагийн байгууллагаас нэр бүхий найман сэтгүүлчийг шалгаж, нууцаар тагнаж, чагнасан асуудал гарсан байна.  Түүнчлэн хуулийн байгууллага сэтгүүлчид дээр нууц ажиллагаа явуулсан энэ хэргийг  Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах  албанаас шалгаж эхэлжээ.   

Энэ тухай өчигдөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сэтгүүлчдийн форумд оролцох үеэр хэлсэн.  Тэрээр “Сэтгүүлчид яагаад энэ асуудлаар дуугарахгүй байгаа юм бэ.  Би Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд сэтгүүлчдийг шалгасан асуудлаар  дэлгэргүй мэдээлэл өгөөч гэж ТЕГ-т албан бичгээр хандсан.  Гэвч өнгөрсөн долоо хоногт нууцын зэрэглэлтэйгээр  шалгаж байгаа гэсэн агуулгатай хариу ирүүлсэн байна.  Хэрэв сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг нууцаар шалгаж эхэлсэн бол энэ маш ноцтой асуудал шүү” гэсэн юм.

Т.САЙХАН