"Тавантолгой түлш" ХХК-ийн Шахмал түлшний үйлдвэрт өчигдөр (2019.10.30) гал гарчээ. Гал гарсан дуудлага 19:17 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. 

Галын улмаас компанийн хоёрдугаар үйлдвэрийн хоёрдугаар шугамын хатаах төхөөрөмжид байсан гурван тонн шахмал түлш шатсан байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын гал унтраах 18-р анги газар дээр нь очиж, галыг унтраасан ба галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.