Өнгөрөгч аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ. Дээрх иргэдийг саатуулсан хэргийн газруудаас “Iphone-6” загварын 10 мянга гаруй гар утасны сим, өндөр хурдны үзүүлэлттэй 1000 гаруй суурин компьютер хураан авч, шалгаж буй.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар оршин сууж байсан хятад иргэдийг албадан буцаах ажлыг хууль хяналтынхан зохион байгуулж байна. Эдгээр иргэдийг нутаг буцаах ажиллагаа эхлээд байгаа бөгөөд тэднийг галт тэргээр БНХАУ-руу явуулахаар болжээ.