Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр незид болох Олон улсын хуралд оролцохооор аравдугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар- Сөүлийн чиглэлийн “KAL”-ийн нислэгээр нисч байхдаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх хэрэгт холбогдоод буй.  Тэрбээр өнөөдөр өглөө мэдүүлэг өгөхөөр "Инчён" олон улсын нисэх буудалд газардсан талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл түүнийг баривчлах зөвшөөрөл өгсөн талаар Солонгос улсын хэвлэлд нийтэлжээ. Эх сурвалжийн хэлснээр, онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа Монгол улсын ҮХЦ-ийн даргыг баривчлах зөвшөөрлийг шүүхээс өгсөн байна. 

Тодруулбал, Монгол улсын ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр болон түүнтэй хамт явж байгаад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт оролцсон гэгдэх Монгол улсын иргэн 42 настай А нарыг "Инчён"-ы орон нутгийн шүүхээс баривчлан , байцаалт авах шийдвэр гаргажээ.

"Инчён" хотын цагдаагийн газраас Сингапур Улс руу мэдүүлэг өгөлгүй явсан А-г Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан албадан ирүүлэх арга хэмжээг авахаа мэдэгдсэн гэж эх сурвалж мэдэгдсэн байна.

https://m.news.naver.com/