Японд байдаг энэ зочид буудал нэг шөнийн төлбөр ердөө 120 иен аж.  Энэ нь ойролцоогоор 1,30 доллар бөгөөд та энд юунд ч сатаарахгүй сайхан амрах боломжтой. 

Япон хүмүүсийн адилаар шалан дээр гудас дэвсэн унтах жижиг өрөөтэй, угаалгын өрөө ч бий. Энэ газар нь зочны хувийн нууц хадгална гэх баталгаа өгдөггүй нь тэдний үнийн онцлог аж. Учир нь өрөө бүр интернэт холбогдсон камертай учир тухайн хүнийг хянах боломжтой. Энэ бүхний хүлээн зөвшөөрсөн хэн ч тус газар амрах боломжтой гэнэ.