Мартин , Льюси гэх шотланд хос нисдэг тэрэгний бүхээгийг ашиглан маш чамин байшин бүтээжээ. Энэ байшин нь таван хүний багтаамжтай аж. 

Нисдэг тэргийг дуудлага худалдаанаас 9 мянган доллароор худалдан авч  өөрсдийн газартаа авчиран тохижуулсан байна. Нисдэг тэрэгний кабиныг том жижиг хоёр унтлагын өрөө дээрээс нь зочны өрөөтэй болгон засжээ. Үүнээс гадна үүнд угаалгын өрөө, гал тогооны жижиг өрөө хүртэл багтсан. 

Анх өөрсдийн орон сууцаар байгуулсан ч тэд одоо бол зочид буудлын зарчмаар үйл ажиллагаа явуулан нэг шөнө энд саатахыг хүсвэл 195 долларын төлбөртэй үйлчилгээ явуулахаар төлөвлөжээ.