Монгол улсад аялал жуулчлалын гэрээгээр, БНХАУ-ын 40-45 орчим насны эрэгтэй хоёр иргэн барилгын ажил хийх явцдаа вааран савтай алтан шар өнгөтэй бурхан, ембүү эртний цаасан болон гуулин зоос мөн хятад ханзаар бичсэн гэрээслэл зэрэг эд зүйл олсон аж. Улмаар дээрх эд зүйлсийг  мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгөлгүйгээр БНХАУ-руу хууль бусаар гаргахаар бэлтгэж байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн  дагуу түр оршин суух хаяг болох БГД 1 хорооны нутаг дэвсгэрээс илрүүлэн дайчлан баривчилжээ. Хураан авсан эд зүйл нь цагаан тугалга зэс төмөр цайрын орцтой эд зүйл болох нь шинжилгээгээр тогтоогдоод байна.