Энэ долоо хоногт Улс төрд өрнөсөн үйл явдлаас онцлон хүргэвэл,  Өнгөрсөн сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд Үйлдэлгүй, Хохирогчгүй, Яллах дүгнэлтгүй 60 тэрбумын гэх хэргийг шийдэж НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дөрвөн жилийн хорих ялыг ногдуулсан. Өөрөөр хэлбэл, тэд нам болгонд өөрийнхөө зохиосон схемийг танилцуулж явсан Г.Доржзодов гэгчийн яриаг сонссоныхоо төлөө ийнхүү гэмт хэрэгт холбогдчихлоо гэсэн үг.
Тиймээс л үйлдэлгүй, хохирогчгүй, яллах дүгнэлтгүй энэхүү асуудал дээр тус дүүргийн шүүгчид ял ногдуулсан нь шинэ хонгилын анхны хохирогчид Ц.Сандуй, А.Ганбаатар нар болчихлоо хэмээсэн. Гэхдээ байдал эсрэгээрээ эргэсэн талаар эндээс уншина уу

Нийгэмд Бид ямар агаараар амьсгалж байна вэ? гэсэн асуултад хариултыг эрж байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэд эмчилгээ хийлгэж байхдаа тухайн газрын хоол, хүнсийг хэрэглэдэг. Харин хоол хүнс бэлтгэхэд эмнэлгүүд Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 17.2.1 заалтыг хэрэгжүүлэн хүнс хоолоо бэлтгэх үүрэгтэй билээ.  Гэвч эмнэлгийн хоол тэр бүр өвчтөнд таалагддаггүй бөгөөд ар гэрээсээ хоол, ундаа зөөлгөдөг. Энэ талаар Эмнэлгүүд төсөвтөө тохируулан хоол өгдөг үү уншаарайл

Эдийн засаг: Манай улсад ажилгүйдэл сар ирэх тусам нэмэгдэж байна. Ажилгүйдэл гэдэг нь өөрийн ажлын байртай болохын тулд, ажиллахыг хүсэж байгаа ажилгүй хүмүүсийг хэлдэг. Тэгвэл энэ оны аравдугаар сарын байдлаар 126 мянга 582 иргэн ажилгүй байна.  НДШ-ийн хувь нэмэгдвэл ажилгүйдлийн эгнээг тэлнэ

Засгийн газраас төсвийн нийт орлогыг 11.7 их наяд, зарлагыг 13.8 их наяд төгрөгөөр тооцсон. Өөрөөр хэлбэл, 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв хэлэлцүүлэв. Энэ нь ДНБ-ийн 5.1 хувьтай тэнцэж байгаа юм.  Тэгвэл манай улс сүүлчийн 11 жилийн хугацаанд авлигын улмаас учирсан хохирол 800 гаруй тэрбум төгрөгт хүрсэн. 2019 оны эхний хагаст 11,9 их наяд хүрсэн нь Монгол Улсын төсвөөс давчихжээ. Аль салбарынхан авлигаар тэргүүлж, улсад 11.9 их наядын хохирол учруулав

Соёл урлаг: Шинэлэг бүхнийг сэдэгч Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд үзэгч, сонсогчдоосоо үргэлж сайн үнэлгээг авдаг. Тэрбээр ганцхан өөрийн чансаатай уран бүтээлээ хүргээд зогссонгүй. "440Hz records"-ын залуу артистуудынхаа бүтээлээр рок, попод тэсрэлтийг хийх нь тэр. Илүү ихийг эндээс 

Спорт: Д.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн хошой аварга болов. АНЭУ-ын Дубай хотод пауэрлифтингийн насанд хүрэгчидийн 49 дэх удаагийн ДАШТ энэ сарын 17-23-нд болж байна. Тэмцээний 105 кг-ын жинд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчин, ОУХМ Д.Түмэнжаргал цээжнээс 315 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга болов. Түүний өрсөлдсөн жинд 23 орны хүчтэн оролцсон бөгөөд Д.Түмэнжаргал өмнө нь ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байлаа.

Мөн Олон улсын Жүдо бөхийн холбооны "Осакагийн их дуулга" тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнд манай улсаас Олимпийн аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй тамирчид барилдсанаас эхний өдөр эмэгтэйчүүдийн -57кг жинд МУГТ Д.Сумъяа хүрэл медаль хүртлээ.

С хэсгийг тэргүүлсэн манай бөх эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойргоос Зааны ясан эрэг, Румын улсын бөхчүүдийг ялаад Японы Момо Томоакид ялагджээ. Торгуулийн тойрогт Польшийг ялаад хүрэл медалийн төлөө залуучуудын дэлхийн гурван удаагийн аварга Фунакубо Харукатай барилдаж ялжээ.