Рино Сасаки гэдэг энэ бүсгүй бол ачааны машины жолоочийн охин. Түүний хувьд аавынхаа мэргэжлийг өвлөн авна гэж огт бодож байгаагүй ч долоон жилийн өмнө эцэг нь гэнэт хүндээр өвдсөнөөр ачааны том машин барьж ажлыг нь үргэлжлүүлэхээр болжээ. 

Одоо 21 настай Рино өмнө нь бүжгийн багшаар ажиллаж байсан ч гэрийнхээ өмнө хариуцлага хүлээхээр том машины жолооч болсон. Гэсэн ч тэрбээр хайртай мэргэжлээсээ татгалзан жолооч болсондоо огт харамсдаггүй аж.