2019.11.22-ны өдөр 00:47 цагийн орчимд БГД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны гадна байсан автомашины хучлага алдагдлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэний дагуу БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж 44 настай эрэгтэй Ж үйлдснийг илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор автомашины хучлага хулгайл алдагдах явдал нэмэгддэг.