Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд буюу өнөөдөр, Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монголын бахархлын өдөр буюу маргааш бүх нийтээр амарна.

Иймд Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай Монгол Улсын хуульд заасны дагуу арваннэгдүгээр сарын 26, 27-нд “Нарантуул” олон улсын худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв, Хүчит шонхор зах , Да хүрээ захууд амарна. 

Харин “Бөмбөгөр худалдааны төв 09-20 цагт хуваарийн дагуу ажиллах юм байна.